Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийв.
Энэ үеэр PCR-ийн шинжилгээг төлбөртэй авдаг болох гэж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Т.Доржханд асуухад ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр: "Одоогоор PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэгээрээ хийгдэнэ. Чартер нислэгээр зорчих гэж байгаа юм уу, сайн дураар хийлгэх тохиолдолд төлбөртэй байх санал яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй" гэв.