Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.06.16 11:09
10005
Д.Энхбатын эхнэр өнөөдөр эмнэлгээс гарна

МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны үеэр Ковид-19 халдвар авч, эхнэрийн хамт УХТЭ-т эмчлүүлж байсан. Тэгвэл өчигдөр Д.Энхбат эмнэлгээс гарсан бол өнөөдөр түүний эхнэр эмнэлгээс гарах юм байна. Энэ талаар Д.Энхбатын эхнэр сошил хаяг дээрээ постолжээ.

“Энхбат хань минь эмнэлгээс гарлаа.Бид хоёрын биеийн байдлыг эмч “хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэ тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүсдээ маш ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэг эмч, сувилагч эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-н дэргэд ЭМЯ-ны мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээнйи үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна. Эмч, сувилагч бүх ажилтнуудад талархаж байна. Бүгдэд маш их баярлалаа. Бие  биедээ эерэг байж, ковидод эсрэг байгаарай” гэжээ.