Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.06.18 11:56
3621
Н.Учрал:Энэ хууль гарснаар бид нарт ямар үр өгөөжөө өгөх бол гээд соёлын салбарынхан нүдээ бүлтийтэл харж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ж.Батсуурь, Соёлын тухай хуулийн төсөлд соёлын өвийг хадгалж хамгаалахад зарцуулах төсөв санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тусгасан уу? Энэ талын зохицуулалтгүй бол лоозонгийн шинжтэй хууль болно шүү.

Г.Дамдинням, Соёлын тухай хуулийн төслийн дагаж мөрдөх Соёлын өвийн тухай хуульд “Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах төсвийг жил бүр улсын төсөвт суулгаж өгнө” гэсэн заалтыг тусгасан. 

Соёлын дэд сайд Батбаяр, Хүүхэд залуучууд даяаршлын нөлөөнд автаж, үндэсний онцлогтоо төдийлэн ач холбогдол өгөхгүй байх тал бий. Иймд энэ хуулийн төсөлд Соёлын өвийг төрийн онцгой анхааралд байлгах, соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлэх зохицуулалт бүхий заалтуудыг тусгасан. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хууль бусад хуулиудтай уялдахгүй байгаа 

2019 онд л өргөн барьсан хууль. Тухайн үед нь судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийх гэж байгаа, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх юм байна гээд шүүмжлэлтэй хандаж байсан. Сая Г.Мөнхцэцэг гишүүн сайн ажилласан юм байна гэж харж байна. Энэ хууль бусад хуулиудтай уялдахгүй байгаа. Соёлын салбар нүдээ бүлтийтэл хараад сууж байгаа. Энэ хууль гарснаар бид нарт ямар үр өгөөжөө өгөх бол. Бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлэх бол яаж эдийн засагжуулах бол гээд. Одоогийн хийгдээд байгаа худалдаанд гарах үйл явц энэ хуульд тодорхой биш байна. Зохиогчийн эрх, түүнд хамаарах хуультай энэ хууль хэрхэн нийцэж байгаа вэ.