Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2021.06.19 11:14
60902
Шинээр 2,635 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,635 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 758 нь орон нутагт, 1877 нь нийслэлд бүртгэгджээ.   Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 91,151 болж, нэмэгдлээ.  Мөн хугацаанд 747 хүн эдгэрсэн бол 14 хүн нас баржээ. Нас баралтыг насны бүлгээр авч үзвэл 35-85 насны иргэд коронавирусын хүндрэлээр харамсалтайгаар амиа алдлаа. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 62,472 хүн эдгэрсэн бол 425 хүн уг өвчний улмаас эндээд байна