Нийгмийн бодлогын байнгын хороогоор эрүүл мэндийн салбар, одоогийн ковид өвчинтэй тэмцэж байгаа үед ЭМ-ийн даатгалын сан хэрхэн ажиллаж байгаа ажилтай танилцсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төсвийн мөнгө биш юм. Энэ бол даатгуулагч өөрөө төлж байгаа шимтгэл иймээс энэ нь ард иргэдийн мөнгө. Миний санаж байгаагаар ЭМ-ийн даатгалын хуульд төсвийн даатгалын мөнгө төсвийн цоорхой нөхөх, тоног төхөөрөмж авах гэсэн заалт байдаггүй. Гэтэл саяын тайлан дээр эрсдлийн сангийн 9.6 тэрбум төгрөгөөр аймгуудад хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж авсан гээд байна. Энэ нь интернетээр ч явж ирсэн. Энэ ямар учиртай вэ. Та нарын тайлангаас үзэхэд 2019, 2020 онд эрсдлийн сан байгуулъя гээд Сангийн яамд хүсэлтээ өгөхөд одоо болтол байгуулаагүй гэж байсан. Гэтэл эрдслийн сангүй яаж яваад, энэ тоног төхөөрөмжийг эрдслийн сангаас авсан гээд байгаа юм. 2021 онд маш аюултай нөхцөл байдал үүссэн байна. Сайд хэлж байна маш алдагдалтай , жилийн эцэст даатгалын сан дампуурах хэмжээнд хүрсэн байна. ЗГ Капитал банкнаас мөнгийг нь аваад өгөөч ээ. 2021 онд ЭМДС бараг дампуурах гээд байгаа юм бишүү. Төр 200 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа юм байна. Даатгуулагчдын мөнгийг эрсдэлд оруулах гэж байгаа юм байна. 2021 онд даатгалын сан маш эрсдэлтэй байгаа юм байна. Үүн дээр үндэсний зөвлөл 2021 оныг яаж харж байгаа вэ" гэсэн юм.