Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.06.20 10:10
4503
ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ ЦУЦЛАГДСАН Ч, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ЗОРИУЛСАН ЖАГСААЛ БОЛНО
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сүүлийн өдрүүдэд улс оронд үүсээд буй цар тахлын нөхцөл байдал ихээхэн хүнд байгаа энэ цаг үед олныг хамарсан баёр ёслолын парад зохион байгуулж буйд иргэд тун шүүмжлэлтэй хандаад буй.
Иймд ЗХЖШ-аас Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан тус Цэргийн ёслолын жагсаалыг цуцалж буйг мэдээллээ.
Харин  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгаж тогтоолын төслийг баталсан тул энэ журам хэвээр үйлчлэх юм.
 
Тодруулбал; Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал Д.Сүхбаатарын талбайд болно гэсэн үг юм.