Эрүүл мэнд
2021.06.20 18:34
1458
Коронавирусийн мутацилагдсан "Дельта" хувилбар 80 гаруй улсад тархжээ

Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр коронавируст халдвар тархаж, маш богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан бөгөөд өдгөө хэд хэдэн хувилбарт мутацилагдаад байна.

Тэгвэл Энэтхэг улсад бүртгэгдсэн Дельта хувилбар нь дэлхийн 80 гаруй оронд тархаад байгаа бөгөөд бусад мутацилагдсан хувилбаруудаас хамгийн хурдацтай тархаж, хүндээр өвчлүүлж, үхэлд хүргэх явц нь хамгийн хуран байгаа юм.

Тухайлбал, АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын 10 орчим хувийг “Дельта” хувилбарын тохиолдол эзэлж байгаа бол Их Британид өнгөрсөн намар анх бүртгэгдсэн “Альфа” хувилбараас илүү “Дельта” мутацийн халдварын тархалт давамгайлж, нийт халдварын 70 оричим хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын нийслэл Москва хотын нийт халдвар авсан хүмүүсийн 89.3 хувьд нь мөн л “Дельта” хувилбар илэрсэн байна. 

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр “Альфа”, “Дельта” зэрэг мутаци хувилбараас Файзер болон Модерна вакцин хамгийн сайн хамгаалж байна гэж мэдээлжээ.