Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2021.06.21 15:09
3224
Б.Энхбаяр:Бид баяр наадмыг хойшлуулж болох ч хийхгүй байж болохгүй

Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн Улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэх, ингэхдээ хөдөө орон нутагт баяр наадам хийхгүй байх, эсвэл хойшлуулах тухай ярьж эхлээд байна. Үзэгчгүй, цахим наадам тэмдэглэхэд 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв баталсан. Харин үүнийг иргэд эсэргүүцэн, эрүүл мэндийн салбартаа энэ мөнгийг зарцуулах нь зүйтэй гэх байр суурьтай байгаа юм. Тэгвэл  энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол Улс төр ёсныхоо наадмыг ёслол төгөлдөр хийх ёстой. Хойшлуулж бол болно. Хийхгүй байж болохгүй. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсаа чангаар хэлж байх ёстой. Түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтойгоо бид бахархах ёстой. Бахархлаа гээж болохгүй. Омогшиж, огшиж, нэгдэж байх ёстой"  гэж өөрийн сошил хаягтаа жиргэжээ.