Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2021.06.21 17:07
4974
Ц.ЧИНБАЯР: "Болсон, болоогүй эм хайж, үнийг нь өсгөхөөс илүү ковидоос хамгаалах цорын ганц арга нь вакцин"
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр Асашёорюү Д.Дагвадоржтой ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ярилцлаа.
 
Тэрээр хүүхдүүдийн өвчлөлийн талаар "Хэвийн дархлаатай хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Харин суурь өвчлөлтэй, эрсдэлт бүлгийн хүүхдүүд ковидоор хүнд өвчилж, амьсгалын дутагдалд орж байна. Хүүхдүүдэд бид өөрсдөө халдвар тарааж байгаа. Эцэг, эх нь гадуур явж, хавьтал болоод хүүхдэдээ, ахмад настай аав, ээждээ халдвар тараагаад байна. Иймээс гадуур явахгүй байж, тэвчиж болох уулзалтыг хойш тавиач ээ гэж хэлмээр байна" гэлээ.
Иргэд ковидоос урьдчилан сэргийлэхээр мана 4, норов 7 зэрэг тан, арбидол эм ууж байгаа талаар Ц.Чинбаяр эмч "Болсон, болоогүй вирусний эм хайж, үнийг нь өсгөхөөс илүү ковидоос хамгаалах цорын ганц арга нь вакцин. Вакциныхаа бүрэн тунд хамрагд. Амны хаалтаа зөв зүү. Витамин С, Д ч гэсэн сөрөг нөлөөтэй. Витамин С ходоод цочроох, витамин Д хүний төрөлхийн дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй. Вирусний эмнүүдэд гаж нөлөө их бий" гэлээ.