Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.06.21 17:46
11979
С.АМАРСАЙХАН: "ХАЛДВАР БУУРАХГҮЙ БОЛ ХӨЛ ХОРИО ТОГТООНО"

'Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль'-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан: "Шинэ төрлийн мутациуд гарч ирж байна. Үүнээс үүдээд халдварын тохиолдол ихсэж байна. Тэр хэрээрээ нас баралт нэмэгдэж байна. Эмч эмнэлгийн ажилтнууд чадлаараа ажиллаж байгаа ч хүн хүч дутагдаж байгаа нь үнэн. Тийм учраас яаралтай вакцинжуулалтыг хийж дуусгах, эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авах нөхцөл байдал үүсээд байна. Мөн дэлхий нийтээрээ гурав дахь тунг хийх үү үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Манайд энэ тал дээр судалгаа шинжилгээний ажил хийгдээд явж байна. Сүүлийн гурван сарын турш тохиолдол нэмэгдэх тусам өвчтөнд үйлчлэх эмч эмнэлгийн ажилтнуудын хүн хүч дутагдаж байгаа. Халдварын нөхцөл байдал хэзээ намжих, ямар арга хэмжээ авч ажиллах нь өөр өө байгаа ч МУ-ын Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 

Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэв