Нийгэм
2021.06.22 08:30
1024
Амралт, жуулчны баазууд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн үйл ажиллагаагаа зогсоожээ

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болж, энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт 1,544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна.

Энэ сарын 19-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалах Тэрэлж орчмын амралт, жуулчны баазуудад шалгалт хийхэд аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн зарлал, мэдээлэл наасан байна.