Нийгэм
2021.06.22 08:54
1433
ИРГЭН та бусдад халдвар тараахаас сэргийлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал

КОВИД-19 халдварыг бууруулахад иргэдийн оролцоо сэдвээр ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг мэдээлэл өглөө. 

Тэрээр Дархлаажуулалтын тухай хуульд иргэний эрх, үүргийг зааж өгсөн ч "КОВИД-19" халдварыг бууруулахад дархлаажуулалтын тухай хуульд заасан эрх үүргээ мэддэг, хүн болгон дархлаажуулалтад хамрагдах нь зайлшгүй шаардлагатайг ойлгох нь чухал гэдгийг онцоллоо. 

Дархлаажуулалтын тухай хуулиар иргэн дархлаажуулалтын талаар доорх эрхийг эдэлнэ. 

Үүнд:

  1. Сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;
  2. Сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;
  3. Сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;
  4. Тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;
  5. Эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

 Иргэн дархлаажуулалтын талаар доорх үүрэг хүлээнэ.

  1. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;
  2. Сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;
  3. Сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;
  4. Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

     

    КОВИД-19 цар тахлын үед иргэд ёс зүйтэй байхын тулд ямар алхам хийх вэ?

     
    1. Эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,
    2. Ёс зүйн боловсролд тасралтгүй суралцах,
    3. Цахим хуудсаар сайн сайхныг сурталчилсан эерэг мэдээллийг түгээх,
    4. Эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, 
    5. Эв нэгдэл хамтын зүтгэлтэй байх,
    6. Өөрийгөө цаашлаад бусдад халдвар тараахаас ямагт сэргийлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал