Нийгэм
2021.06.22 12:33
1406
УБ-Токио чиглэлийн нислэг ИРЭХ сарын 4-ний өдөр шинэ нисэх буудалд газардана

"МИАТ" ТӨХК-ийн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг долдугаар сарын 4-ний өдөр Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал дээр газардана. Үүнтэй холбогдуулан шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобусны маршрутыг танилцууллаа.

Нийтийн тээврийн маршрут:

-Буянт-Ухаа нисэх онгоцны буудал – Чингис хаан нисэх онгоцны буудал,

-Драгон төв – Чингис хаан нисэх онгоцны буудал,

-Дүнжингарав худалдааны төв – Чингис хаан нисэх онгоцны буудал

-Төмөр замын вокзал – Чингиас хаан нисэх онгоцны буудал гэсэн дөрвөн сонголт байх бол “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор болж байгаа. 

Иргэн та илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудлын лавлах 1900-1980-аас лавлаарай.