Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.06.22 12:42
17764
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ

Коронавирус халдварын улмаас  энэ сард 164 хүн нас барж, нийт нас баралт 447 хүрсэн таагүй зургадугаар сар үргэлжилж байна. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7 дугаар сарын 1-нээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргасан байна. Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн  “Долдугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долдугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн” гэсэн юм.