Нийгэм
2021.06.22 13:17
129243
ЗАВХАН АЙМАГТ ХОЁР ТОМ САЙН ҮЙЛ ХИЙСЭН ҮЛ ТАНИХ ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА

No description available.

2021 оны 06-р сарын 1-2нд шилжих шөнө  Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас хар өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн авто машинтай хоёр залуу шатахуун аваад төлбөрөө төлөлгүйгээр зугтаах, улмаар түгээгч эмэгтэйг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж  заналхийлсэн хэрэг явдал гарсан байна. 

Яг хэрэг явдал гарч байх үед шатахуун түгээх станцын ойрхон явж байсан нэг иргэн тухайн хэргийг үйлдэж буй залуусын  машины түлхүүрийг  булаан авч  түгээгч эмэгтэйд туслан болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн үйл явдал боллоо.

Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн уг үл танигдах залуу тухайн өдрийн өглөө БУЮУ 2021 ОНЫ 06-Р САРЫН 02-НЫ өдөр тус сумын малчин айлд зам сурах үеэр очиж таарангаа тухайн айлд ахин тусалжээ.  Тодруулбал, хоттой хонь руу дайрч байсан чоно руу гэрийн эзэн хоёр удаа буудсан ч сум алдаж оноогүйгээс хоттой хонины хажууд байсан 4 настай хүүхэд бэртэх аюултай байснаас хүүг аварч, морин дээрээсээ чоныг буудан хөнөөж, гэрийн эзэн болон түүний хүүд туслан дахин нэг сайн үйлс хийсэн байна. 

No description available.

No description available.

Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн, хүүхдийн амь насыг аварсан уг үл танигдах залуу хэн байв.

Сандарч балмагдсан хүмүүс түүний алдар нэрийг асууж амжаагүй байхад нь үл танигдах залуу гарч ирсэн шигээ алга болсон байна.

Иргэний үүргээ биелүүлсэн залууг хайж байна.

No description available.

No description available.