Нийслэл
2021.06.22 14:18
4017
ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРАНД халдвараар өвдсөн иргэдийг МАРГААШААС хэвтүүлнэ
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Хан-Уул дүүргийн Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж, өнөөдрийн байдлаар 148 ор дэлгээд, анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппаратуудыг хүргээд байна.
Бэлтгэл ажлыг өнөөдөртөө дуусгахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн бол маргааш өглөөнөөс өвчтөн авч эхлэхийг мэдээллээ. 
 
Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэхээр төлөвлөөд байгаа.