Эрүүл мэнд
2021.06.22 14:43
610
"Спутник V" вакцины 50 мянган иргэний II тун вакциныг энэ сард багтан нийлүүлнэ

Өнөөдрийн /2021.06.22/ байдлаар Монгол Улс 18-аас дээш насны иргэдийнхээ 92%-ийг I тунд, 82%-ийг II тунд хамруулаад байгаа бол байдлаар "Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдаад байгаа бол 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж байгаа бол энэ сардаа багтан нийлүүлэх тухай урьдчилсан мэдээг аваад байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "АСА Станц" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар оролцохдоо мэдээллээ. 

Тиймээс уг вакцин ирмэгц иргэдээ давтан тунд хамруулна гэдгийг мөн хэллээ. Харин 18-30 насны бүлгийнхэн бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад идэвх сул байгааг мэдээллээ.

Монгол Улс насанд хүрээгүй 16-17 насны иргэдийг вакцинжуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаар нь зөвшөөрлийн хуудас бөглүүлж байгаа бол хоёр өдрийн дотор энэ насныхны 10 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байгааг мөн мэдээллээ.