Засгийн газар
2021.06.22 16:35
2060
С.Энхболд: Бүх хүний нөөцөө шавхаж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.22/ хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Өнөөдрийн байдлаар 11,200 ор дэлгэн ажиллуулж байна. Бүх хүний нөөцөө шавхаж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүсээд байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид бүх чадлаараа ажиллаж байгаа. Тиймээс цалин урамшуулал нэмэх тогтолцоог хуульд оруулж өгсөн. Нарийн мэргэжил эзэмшиж байгаа резидент эмч нар, төгсөх курсийн оюутнуудыг хүний нөөцөд бүртгэж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: