Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.22 16:52
1532
Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явж байгаа юм бэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу УИХ 1995  оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ хууль нь гурван бүлэг, есөн зүйл бүхий, энэ хугацаанд  хуульд хоёр удаа  нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явж байгаа юм бэ?

Хүний мэдээлэл хамгаалах хуулийн төсөл орж ирж байгаа нь сайн хэрэг. Практик дээр бодит зөрчлүүд үүсч байна. Нийтийн мэдээлэл дээр гурав ангилж байна. Нээлттэй, хязгаартай хаалттай төрд байгаа мэдээлэл. Өмнө нь би УИХ-д байсан. Монгол Улсын төсвөөс гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явж байгаа юм бэ? Тэгэхээр иймэрхүү харилцааг зохицуулж чадаж байна уу?

Бид гоё ганган хууль гаргаж болно л доо. Яг амьдрал дээр тэр байгууллагын нөхөр өөрөө хуулиар би нууцаа тогтоодог хүн гээд заагаад өгсөн учраас өөрсдөө Монголбанкны байшин хэдээр боссоныг одоо хүртэл надад хэлж өгөхгүй байгаа. Хууль зүйн яамны байшин хэдээр боссоныг Х.Нямбаатар сайд одоо болтол нууцлаад хэлэхгүй, Б.Баасандорж худлаа тоо гаргаж өгчихөөд  байгаа. Иргэд байтугай  УИХ-ын гишүүн хүртэл мэдээлэл авах эрх чөлөөгүй болчихоод байна л даа. Тэгэхээр та нар энэ хуулийг оруулж ирж гаргах гэж байгаа өмнө нэг яриад ийм ийм хууль оруулж ирээд алаад өгнө гэснийг би бол дэмжиж байна. Амьдрал дээр алаад өгөх болов уу хаагаад хаячих болов уу гэдэг айдас надад байна.