Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.22 17:06
2616
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: "ЭМД-ЫН САНГИЙН МӨНГИЙГ ЗГ ЗАРЦУУЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ"
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжихгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар журам гаргаж, зарцуулах гэж байна. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

Энэ бол иргэдийн өөрийнх нь ирээдүйдээ хадгалж байгаа мөнгө. Өөрсдөөс нь асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж болохгүй. Төр өөрөө цар тахлаас илүү аюултай болсон байх вий гэж санаа зовж байна. Найман хэсгийн ахлагч цар тахлын үед хүнсний талон авч байсан нь батлагдсан. 
Цар тахлын хуулиар далимдуулж төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүйгээр олон хүн томилсон. Нийгмийн даатгалын чөлөөлөлтөөр Засгийн газар тус сангаас нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнийг төлж чадахгүй байгаа. Дахиад эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй" гэв.
 
 
Харин Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхтэй зэрэгцэн цар тахлын хүндрэлийг даван туулахаар тухайн салбарынхан зүтгэж байна.
Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг иргэдийг өвдсөн үед нь зарцуулахгүй юм бол хэзээ зарцуулах юм бэ?" гэв.