Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Архангай
2021.06.22 17:20
1490
Архангай аймаг УОК-т хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

Өнөөдрийн байдлаар Архангай аймагт Ковид19-ийн нийт 1060 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын эрсдэл огцом нэмэгдэж байгаа учир тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргасныг тус аймгийн Засаг дарга УОК-т санал хүргүүлжээ.

Уг саналд нөхцөл байдал одоо байгаагаас илүү хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна хэмээжээ.