Өчигдөр /2021.06.22/ тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт таван хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж,
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр:
- 2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
- 2021.06.22-ны өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 2021.06.22-ны өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
- 2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг "Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амиа алдсан.
- 2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүн мөргөж гэмтээсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.