БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Нэгдүгээр хавьталтай ойрхон 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдагаас багш нарын 10 орчим нь халдвар авсан. Мөн өнөөдрийн байдлаар 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 30 хүртэл хаагаад байгаа зэрэг олон шалтгааны улмаас ЭЕШ-ыг хойшлуулаад байгаа. Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээл эхлүүлэхээр аль болох зорьж байгаа" гэв. Мөн тэрээр 2021-2022 оны хичээлийн жилд хоёр настнуудыг цэцэрлэгт авдгаараа авна гэдгийг хэллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Цаашдаа хүүхдийн хүмүүжлийн цогц хөтөлбөрүүдийг батлуулж байж ЭМЯ, ХНХЯ, БШУЯ 0-2 насны хүүхдүүдийг яслид хамруулах уу, хүүхэд харах үйлчилгээ байх уу, өдөр өнжүүлэх үйлчилгээ байх уу гэдгийг шийднэ. УИХ тодорхой шийдвэрүүд гаргана. Шинээр өргөн барьсан Боловсролын тухай хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх нас гэж тогтоож байна" гэлээ.
Харин долдугаар сарын 10-нд ЭЕШ авах тов тодорхой зарлана гэдгийг хэллээ.
ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9620 багш зохион байгуулдаг бол мөн л эдгээр багш нарын тодорхой хувь нь халдвар аваад байгаа юм байна.
ШУУД ҮЗЭХ: