Нийгэм
2021.06.24 21:18
29805
МАРГААШНААС ХООЛНЫ ГАЗАР, РЕСТОРАН, КОФЕ ШОПУУД ЗААЛААР ҮЙЛЧИЛНЭ

Өчигдөр УОК халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор нийтийн хоолны газар, ресторануудын залаар үйлчлэхийг хориглох хугацааг дахин 10 хоногоор сунгасан.

Тэгвэл энэхүү шийдвэрийг маргаашнаас цуцалж байна. Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаж ирсэн тул тэдний саналыг харгалзан үзэж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан вакцины 2 тунтай иргэдэд бар, пабаас бусад хоолны газар, ресторан, кофе шопууд залаар үйлчилж болох шийдвэрийг НОК дөнгөж сая гаргажээ.