
Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигдөр /2021.06.24/ хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэж, асуудлыг Бага хурал руу оруулахад бэлэн болгож, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн саналыг МАН-ын УЗ-ийн гишүүд 100 хувь дэмжсэн.
Өнөөдөр /2021.06.25/ өглөө 08 цагаас Бага хурлаа цахимаар эхлүүлсэн МАН-ын шинэ даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.
Харин энэ сарын 26-нд буюу маргааш үргэлжлэх Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтооно.
Тэгвэл өнөөдөр /2021.06.25/ 11.40 морь цагт Шинээр сонсогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө.