Монгол ардын намын Бага хурлын өнөөдрийн /2021.06.25/ ээлжит XI хуралдаанаар намын 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгогдсон. Бага хурал маргааш үргэлжлэх бөгөөд намын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “МАН болон МАХН-ын нэгдэх процесс сонгуулийн өмнөөс эхэлж, намын шат шатны байгууллагад 30 хүртэл хувийн харьцаатай нэгдэн нийлэх тухай гэрээ хэлцэл хийж, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хуралд Хувьсгалт намд харьяалагдаж байсан журмын нөхөд орж ирснээр хамтдаа улс төрийн үйл ажиллагаа явуулна" гэв.
Ийнхүү маргааш /2021.06.26/ үргэлжлэх Бага хурлаар МАН-ын УЗ болон Бага хурлын бүрэлдэхүүнд МАХН-ын харьяалалтай гишүүд нэмэгдэх нь.
Өнөөдрийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцож шинэ Ерөнхийлөгчид хандан үн хэллээ.
Тэрээр “Төрийн тэргүүнээр сонгогдсон учраас нэг гэр бүлийн, нэг намын хүн биш нийт монголчуудын эрх ашгийг хамгаалдаг хүн болж байгаа. Амьдрал, ажилд нь их амжилтыг хүсэн ерөөе. Ерөнхийлөгчийн ажлын амжилт бол монголчуудын амжилт болдог учраас ерөөлийн үг айлдаж байна” хэмээн баяр хүргэлээ.