Хятадын Үндэсний статистикийн газрын веб сайтын мэдээлснээс үзвэл, 1-5 дугаар саруудад Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниуд нийт 3 их наяд 424 тэрбум 740 сая юанийн ашиг бүтээсэн нь ноднингийн адил хугацааныхаас 83.4%-иар нэмэгдэж, 2019 оны 1-5 дугаар сарынхтай харьцуулахад 48%-иар өсч, хоёр жилд дунджаар 21.7%-иар нэмэгдсэн байна.
1-5 дугаар саруудад уул уурхайн салбар нийт 300 тэрбум 870 сая юанийн ашиг бүтээсэн нь ноднингийн мөн үеийн 1.36 дахинтай тэнцэв. Үйлдвэрлэлийн салбар нийт 2 их наяд 900 тэрбум 660 сая юанийн ашиг бүтээсэн нь 85.2%-иар нэмэгдэж, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, хий, усны үйлдвэрлэл болон хангамжийн салбар нийт 223 тэрбум 210 сая юанийн ашиг бүтээсэн нь 29.1%-иар өссөн үзүүлэлт юм.
Эдгээр саруудад, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниудын бүтээсэн бизнес эрхлэлтийн ашиг 48 их наяд 150 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 30.5%-иар нэмэгдэж, бизнес эрхлэлтийн өөрийн өртөг нь 40 их наяд 200 тэрбум юань буюу 28.6% хувиар өсч, бизнес эрхлэлтийн орлогын хэмжээ 7.11 хувь байсан нь ноднингийн мөн үеэс 2.05 нэгжээр дээшилжээ.
5-р сарын сүүлчийн байдлаар, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниудын хөрөнгийн нийт хэмжээ 131 их наяд 410 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 9.3%-иар өсч, өр зээлийн хэмжээ 73 их наяд 960 тэрбум юаньд хүрсэн нь 8.2%-иар нэмэгджээ. Хөрөнгийн өр төлбөр 56.3% хувьтай байгаа нь ноднингийн мөн үеэс 0.6 нэгжээр буурчээ.
5-р сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниуд 829 тэрбум 920 сая юанийн ашиг бүтээсэн нь ноднингийн адил хугацааныхаас 36.4%-иар өссөн байна.