Засгийн газрын ээлжит хуралдаан ӨНӨӨДӨР /2021.06.30/ 08.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар 10 гаруй оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан сайд нарын томилгоог хэлэлцэнэ.
Элчин сайд нарын хугацаа дуусаад хоёр жил шахам болж байгаа дараагийн Элчин сайд нарыг өнөөг хүртэл томилж чадаагүй байна. Мөн энэ онд 10 гаруй оронд суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа.
Засгийн газраас санал болгож, Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилдог Элчин сайдуудын нэрсэд эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчих сайдаар томилохоор яригдаж байгаа бол өөр бусад хүмүүс болох УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Ч.Улаан, УИХ-ын гишүүн асан Цэнгэл, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нарын нэрс мөн яригдаж байна.