Нийгэм
2021.07.01 08:26
1261
Өнөөдөр "Чингис хаан" ОУ-ын нисэх буудлын цуваа бүхий нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ

2021 оны 07-р сарын 04-ны өдөр Улаанбаатар-Токио чиглэлд анхны нислэгээ үйлдэх шинэ нисэх буудал болох Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт хийгдээд эхэлжээ.

Нээлтийн нислэг үйлдэгдсэнээс хойш шинэ нисэх буудлаас олон улсын болон орон нутгийн бүх нислэг хийгдэх юм.

Тэгвэл өчигдөр буюу /2021.06.30/ -ны өдөр "МИАТ" компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, том овчрийн ачаа ихтэй хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн анхны их цуваа хөдөлсөн бол өнөөдөр /2021.07.01/ Чингис хаан олон улсын нисэх буудлын цуваа бүхий нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ.

Харин Буянт-Ухаа дахь нисэх буудлын нисэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маргааш /2021.07.02/  эсвэл 3-ны өдөр албан ёсоор хаахыг албаны хүмүүс мэдэгдээд байна.