Соёл урлаг
2021.07.01 15:09
3504
НАЙРУУЛАГЧ Н.НАРАНБААТАР ЦАХИМ НААДАМ НАЙРУУЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар загварын шоуг сонгож байна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулахаар болсон. Нас баралт, халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт буурахгүй хүнд цагт ард иргэд цахим наадмыг тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, иргэд ЗГ-ын шийдвэрийг эсэргүүцэж байгаа.

Тиймээс наадмыг 3 тэрбум төгрөгийн төсвөөр хийж байхаар иргэдийн эрүүл мэнд, цар тахалтай тэмцэхэд зарцуулах хүсэлтэй байгаагаа иргэд илэрхийлээд байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 9 аймаг наадам хийхгүй, наадмын мөнгөөр цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдээд хэдийнээ ажлуудыг эхэлсэн байгаа.

Тэгвэл энэ жилийн наадмын Ерөнхий найруулагчаар ажиллах найруулах Н.Наранбаатар цахим наадмыг найруулж чадахгүй хэмээн татгалзаад байна. 

Тэрээр "Би цахим наадмын найруулагчаар ажиллаагүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчтэй зохион байгуулахаар, багтайгаа ажиллаж байсан. Наадмыг цахимаар ҮЗЭГЧГҮЙ зохион байгуулах шийдвэр гарсан. Өөр баг хариуцаж ажиллахаар болсон" гэдгийг хэллээ. 

Үндэсний их баяр наадмыг соёлын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, Б.Баатар зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээлсэн. Харин Ерөнхий продюсероор нь Г.Цоггэрэл ажиллах байсан.