Улс төр
2021.07.01 19:18
3910
Хурдан морины уралдааныг цуцлах эсхүл зөвхөн вакцинд хамрагдсан хүүхдээр морь унуулах ХҮСЭЛТ тавьлаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хурдан морины уралдааныг цуцлах эсхүл вакцин хийлгэсэн хүүхэд оролцуулах хүсэлтийг Шадар сайд С.Амарсайханд тавьжээ. 

Тэрээр "Зургадугаар сарын 29-ний байдлаар 0-19 насны 24,972 хүүхэд Ковид-19 өвчнөөр өвдсөн. Мөн үсэргээ, бэлтгэл сунгааны үеэр хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Тиймээс баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах эсхүл зөвхөн вакцинд хамрагдсан хүүхдээр морь унуулах шийдвэр гаргаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэж байна" гэв. 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.