Засгийн газар
2021.07.02 08:24
6327
ЗГ: Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ
May be an image of 1 person, standing and indoor
 
Өнөөдөр /2021.07.01/ ЗГ-ын ээлжит бус хуралдаан 09:00 цагт хуралдаж, УОК-ын өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаас гаргасан 2021 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг эцэслэж шийдвэрлэнэ. Мөн "Амралтын өдрүүдийг шилжүүлсэн зохицуулалт гаргасан асуудал, аймаг, орон нутгийн баяр наадмыг долдугаар сарын 20-доос хойш УОК-ын шийдвэрийг үндэслэж зохион байгуулах зохицуулалт зэргийг шийдвэрлэнэ. 
 
Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив. 

Мөн "Ковид-19"-ийн цар тахлын аюулаас сэргийлэх нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн 7.1.7-д Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг эдэлнэ. Энэ эрхэндээ нийтээр тэмдэглэх баярыг бүс нутагт болон нийт орон даяар хойшлуулах, хязгаарлах эрхийг ЗГ эдэлнэ гээд заачихсан. Энэ утгаараа УОК-ын шийдвэрийг ӨНӨӨДРИЙН ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэн эцэслэж шийдвэрлэхээр болсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. 

Мөн Ардчилсан үндсэн хуультай улс оронд Засгийн газар иргэдийнхээ саналыг сонсож түүндээ үндэслэж шийдвэр гаргадаг. Нөгөө талаас Засгийн газар эрдэмтэд судлаачдын дүгнэлт, ЭМЯ-ны санал, эрсдэлийн үнэлгээнд үндэслэж шийдвэрээ гаргасан гэдгийг онцолсон. 

МАСС тв Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдэрийг мэдээллэх болно.