Эрүүл мэнд
2021.07.02 08:42
735
ӨНӨӨДӨР: 13815 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 суурин цэгүүдэд, нийт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13,815 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөөд байна. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6,277, II тунд 1,307 буюу нийт 7,584 иргэнийг дархлаажуулжээ. Өчигдрийн байдлаар 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,015,000 иргэн I тунд, 882,219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,231 жирэмсэн эх, 12-15 насны 16,188, 16-17 насны 14,272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА