Орон нутаг
2021.07.02 10:22
616
Булган аймаг наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулна


Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой  баяр наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо . Монгол улсын 21 аймгаас :

1. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж
2. Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
3. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
4. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал
5. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн
6. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
7. Баянхонгор аймгийн Засаг дарга  Д.Мөнхсайхан
8. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил
9. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар наадмаа цуцалсан бол
10. Булган аймаг мөн  цар тахлын нөхцөл байдлаа судалж нөхцөл байдлын эрсдлийг тооцсоны дүнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гаргалаа.