Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.07.02 11:44
3238
YES NAADAM, NO NAADAM, ЭМЧ НАРЫН СУУЛТ

УОК-оос өчигдөр Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлснийг яг одоо уяачид эсэргүүцэж, баяр наадмыг хэвийн зохион байгуулахыг шаардан морьтой жагсаал хийж байна.

Түүнчлэн баяр наадам хийхийг эсэргүүцсэн иргэд мөн NONAADAM, ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөнийг эхлүүлж өчигдрөөс эхлэн жагсаал цуглаан зохион байгуулж, үгээ хэлэн, үзэл бодлоо илэрхийлцгээж буй.

Үүнтэй зэрэгцэн эмч эмнэлгийн ажилтнуудын тэсвэр тэвчээр туйлдаа хүрч цөхөрч буй талаараа мэдээлэл хийн, ЗГ, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт үндсэн цалингаа 2 дахин нэмэхийг шаардаж, шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд суулт зарлаж, ажил хаяхаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн төв талбайд эмч эмнэлгийн ажилтнууд суулт зарлалаа.

Ийнхүү Сүхбаатарын талбайд маш олон хүний бөөгнөрөл үүсч, 3 өөр шаардлага буюу ААН-үүдийг нээх, наадам цуцлах, асуудлаар мөн нөгөө хэсэг нь наадам хийхийг шаардан суухын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтнууд ч мөн суулт хийж эхлээд байна.

Бид мэдээллийг гадар дээрээс нь түргэн шуурхай шууд дамжуулан үзүүлж байна.