ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр наадам зохион байгуулбал 12,000 хүний бөөгнөрөл үүсэж, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байгаа тул Засгийн газар бүтэн жилээр хойшлууллаа.
Энэ шийдвэр мөн орон нутагт хамааралтай.
Харин дэлхий дахинд цар тахлын вирусийн мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг өнөөдрөөс долдугаар сарын 31-нийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэсэнийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжлэнэ.