Улс төр
2021.07.02 13:39
9955
Ц.Даваасүрэн гишүүн наадам тэмдэглэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлжээ
Өнөөдөр /2021.07.01/ ЗГ-ын ээлжит бус хуралдаан 10:00 цагт эхэлж, УОК-ын өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаас гаргасан 2021 оны долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг хэлэлцэж, Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэл жилээр хойшлуулж, ес хоногийн амралтыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. 
 
 
УОК-оос коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасан УОК-ын саналыг дэмжин ийнхүү хойшлуулах шийдвэрийг гаргасан.  

Нас баралт өнөөдрийн байдлаар 592 болоод байгаа, эмнэлэг ачааллаа дийлэхгүй, өвчнөөс үүдсэн олон асуудал тулгарсан энэ хүнд цагт наадам хийхгүй болсон нь зарим нэгэн эрхэм гишүүдийн эгдүүцлийг хүргээд авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн наадам тэмдэглэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлжээ.

Тэрээр "Тулгар төр байгуулагдсаны 2230, Их монгол улсаа байгуулсаны 815, Ардын хувьсгал, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны 100 жилээ тэмдэглэж чадахгүй болтлоо Монгол төр доройтов. Тусгаар тогтнолын бахархалын өдрөө тэмдэглэхэд дургүйцдэг хүмүүс олон болжээ. Ковидын нөхцөлтэй нь зохицоод тэмдэглээд өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй байлаа. Түүхээ үгүйсгэж огт болохгүй, 100 жил ганц л тохиолдоно шүү дээ" хэмээн мэдэгджээ.