Нийгэм
2021.07.03 09:49
8352
АИ-92 ШАТАХУУН 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ 1750 БОЛЖЭЭ

Өчигдөр оройноос АИ-92 автобензины үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдэж. 1750 төгрөг болжээ.

Тодруулбал, шатахуун импортлогч компаниудын ШТС-ууд үнээ нэмсэн байв. Харин Аи-92 бензины үнэ яагаад нэмэгдэх болсрныг одоогоор холбогдох байгууллагуудаас мэдэгдээгүй байна. 

Угаас шатахууны үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг учир цар тахлын амаргүй нөхцөл байдалд халаасаа улам тэмтрүүлж байгаад ард иргэд бухимдаж эхэллээ.