Нийгэм
2021.07.03 11:59
8241
КОРОНВИРУСИЙН ХАЛДВАРААР 2401 ХҮН ӨВЧИЛЖ, 17 ХҮН ЭНДЛЭЭ

 

Эрүүл мэндийн яамнаас короновирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүний сорьцонд шинжилгээ хийхэд 2401 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа. 

Улаанбаатар хотод  1432 хүнээс короновирусийн халдвар илэрсэн бол 969 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Короновирусийн халдвар, нас баралт МУ-д бүртгэгдсэнээс хойш хамгийн их буюу 17 хүн нэг өдөрт уг халдвараар  нас барж нийт нас баралт 609 болов. 

Харин өнгөрсөн 24 цагт 1502 тохиолдол эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 82,933 болсон талаар ЭМЯ-аас мэдээллээ.