m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 02:59
566
Шорлог хийх

Хонины махыг 25-30 гр хиртэй дөрвөлжин хэрчиж, паалантай саванд хийн, хар повоор, хэрчсэн сонгино, уксус, лаврын навч, нимбэгний хүчил, давсаар амтлан, сайн хольж хутгаад, сэрүүн газарт 5-6 цаг байлгана.

Махыг амт орж, зөөлөрсний дараа шоронд хийж завсраар нь сонгино, чанасан төмс, улаан лооль, өргөст хэмхээс аль сонгосныг хавчуулж модны задгай гал дээр шарж болгоно. Жигд болгохын тулд сайн эргүүлж тойруулах хэрэгтэй. Таваглахдаа шортой нь олгоно. Шорноос нь авч олговол хачирт нь жигнэсэн будаа, төрөл бүрийн ногооны салат өгч болно. 

Орц: Хонины мах 500 гр, сонгино 100 гр, улаан лооль юмуу, өргөст хэмх 200 гр, нимбэг 1ш, уксус 1х/х, тос 1 х/х.