Нийгэм
2021.07.05 13:09
2388
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой явж байсан 2 малчин ЗАЛУУ аянганд цохиулж амиа алджээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас энэ сарын 04-ний өдрийн 17:30 цагийн орчим долоон том хүн, дөрвөн хүүхэд мотоцикльтой гэрлүүгээ буцаж явахдаа тус сумын малчин 21 настай Г, 21 настай Ч нар аянганд цохиулж газар дээрээ нас барлаа. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуд аянганд цохилусан иргэдийн мэдээллийг өчигдөр /2021.07.04/  19:11 цагт хүлээн авч Аймгийн Онцгой байдлын газар, сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн байна.

Тус аймагт бороо, хур сүүлийн өдрүүдэд ороогүй байсан байна. Дуу цахилгаантай, аадар бороо орж байгаа үед болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна..