Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2021.07.05 15:21
12334
Ж.Сүхбаатар: Энэрэнгүй байх зарчмын дээр шударга ёсны зарчим үйлчлэх ёстой

УИХ, ЗГ-ын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг маргаашнаас эхлэн дагаж мөрдөнө. Хуулийн төсөл анхлан яригдах үеэр бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан иргэдийн ялаас хоёр жил хасах,  замын торгууль болох 73 тэрбум төгрөгийг өршөөнө гэх заалт яригдаж байсан нь олон нийтийн дургүйцэл эгдүүцлийг хүргэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, энэрэнгүй байх зарчмын дээр шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Замын торгуулийг чөлөөлөх бол торгуулийнхаа 50 хувийг тодорхой хугацаанд төлсөн тохиолдолд үлдсэн хувьд нь өршөөл үзүүлэх хэрэгтэй гэж хэвлэл мэдээллээр, өөрийн сошил хаягаар илэрхийлж, байнгын хорооны санал дүгнэлт дээр хэлж байсан нь биеллээ олжээ. Тодруулбал өршөөлийн тухай хуульд зааснаар авто замын торгуулийн шийтгэлийг 10-р сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн төлбөрөөс нэг удаа өршөөгдөхөөр болж байгаа юм.