Орон нутаг
2021.07.05 15:26
2694
ДАРХАН ХОТ ЭНЭ САРЫН 9-НӨӨС ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭЭНЭ

May be an image of one or more people and text

Дархан-Уул Аймгийн Онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:

- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
-Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
- ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.