Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд энэ сарын 6-ныг хүртэл тэг зогсолт хийх тус сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин 14 хоногоор сунгахаар болжээ. Ингэснээр тэг зогсолт энэ сарын 20 хүртэл үргэлжлэхээр болж байна. Энэ хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 08.00-16.00 цаг байхаар тогтоожээ. Ханбогд сумын хэмжээнд орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаатай холбогдуулан хулгайн тээвэр болон зөвшөөрөлгүй тээврийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж байгаа аж.
Тэг зогсолт хийхээр болсноор Оюутолгой болон Тавантолгой бүлэг ордоос олборлосон ашигт малтмал, хүдрийн баяжмалыг энэ сарын 20 хүртэл экспортлох боломжгүй болж байна.