Улс төр
2021.07.06 09:38
8084
Нөхөн сонгуулийг 2.2 тэрбумаар хийж, зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргана

Хэнтийн нөхөн сонгууль энэ сарын 10-наас эхэлнэ – updown.mn

Өнөөдрийн /2021.07.06/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 10-нд явуулахаар байнгын хороо дэмжсэн төслийг эцэслэн батална.  

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор төсөлд тусгасан.

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгасан бол төсвийг Их хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.