Зам-Үүд боомтод ачаа тээврийн асуудал үүсээд олон сар болоод байгаа. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг ачаа тээврийн асуудлаар өнөөдөр /2021.07.06/ Дорноговь аймагт ажиллаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийнэ. Замын-Үүдэд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг цагдан хорих, хянан шалгах зөвшөөрлийг прокурорын албанаас авсан" гэв.
Ийнхүү Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр болон холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар дөнгөж сая баривчлаад байна.