Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.07.06 16:28
13422
М.Оюунчимэг: ЭМДЕГ аждаа хийж чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.  Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Төсвийн зарлагын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр “Дэд хорооны санал дүгнэлтэд гоё тоо бий. Энэ тоог ярихгүй гээд 2020 оны Улсын төсвөөс гадуур 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний 2.4 их наядыг тайлагнасан, 2.7 их наядыг огт тайлагнаагүй. Тайлагнаагүй хөрөнгийн мөрөөр явахад 2019 онд хадгаламж 1.2 их наяд, 2020 онд хадгаламж 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Алга болсон зөрүү хадгаламж болсон байна. 2020 оны улсын төсөв түүхэндээ хамгийн их буюу 4.8 их наядын алдагдалтай болсон. Дээр нь олон улсын байгууллагын 652 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг юунд зарцуулагдав. 2020 онд Монгол Улсын нэг иргэн 29 сая төгрөгийн өртэй болсон” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

АН-ынхан чухал асуудал хөндөж байгаа. Гэхдээ бид гэнэт ухаан орсон юм шиг  энэ асуудлыг хөндөж байгаа юм биш. Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгаад, санхүүжилтийг нь шийдээд, зөв голдирол руу орох эрх зүйн орчныг шийдэж өгсөн. Одоо эмнэлгийн дарга нар ажлаа сайн хийж, ажилчдынхаа цалинг хоёр дахин ч юм уу нэмэх боломж байна. 2019.12.25-ны өдрийн 472-р тогтоол байна. Энэ тогтоолд эрчимт мэс заслын, яаралтай тусламжийн ,төрөлжсөн мэргэжлийн эмч нэг сая, резидент эмч, мэс заслын сувилагч 900 орчим мянга, өрхийн эмч 933 мянган төгрөг, үүн дээр таваас дээш жил ажилласан бол 5-25 хувь, цолны нэмэгдэл 5-20 хувь, зэргийн нэмэгдэл 10-20 хувь, орон нутгийн нэмэгдэл 10-20 хувь, нарийн мэргэжлийн нэмэгдэл 10 хувь, үр дүнгийн урамшуулал 15 хувь гэж байна. Хэрвээ үүнийг бодитоор хэрэгжүүлээд явбал мэс заслын эмч л гэхэд 10 сая төгрөг цалин дээрээ урамшуулал болгож авах механизм бүрдчихээд байна. Гэтэл ЭМЯ, эмнэлгийн дарга нар үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ЭМДЕГ аждаа хийж чадахгүй байна." гэлээ.