Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.07.06 17:25
1623
С.Энхболд сайд суулт зарлаад буй эмч, ажилтнуудыг гурван талт хэлэлцээрт орохыг хүслээ

Цалингаа хоёр дахин нэмүүлэхээр эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр найм дахь өдрөө суулт зарлаж байгаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд ирж, суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай уулзлаа. Тэрээр "Та бүхний шаардлагыг салбарын сайдын хувьд дэмжинэ. Цаашид ч  би энэ талаар байр сууриа илэрхийлж явна. Энэ асуудлаар холбогдох сайд нартай уулзаж байгаа. Хамгийн гол нь зөв гаргалгаа гаргаж, хэлэлцээрийн ширээнд сууж байж шийдэх ёстой асуудал. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Миний бие та бүхний адил цалин мөнгө хүрэлцээгүй байх ямар хэцүү байдаг, эрүүл мэндийн салбарын ажилтны цалин өнөөдөр ямар түвшинд явааг сайн мэднэ. Эхнэр бид хоёр хоёулаа эмч. Түрүүн УОК-ын хурал тараад холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцсан. Бүгдээрээ гурван талт хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй болов уу. Өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон. Иймд та бүхнээс хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна" гэв.