Улс төр
2021.07.07 08:04
8937
Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг ирэх 10-р сард болно

УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.07.06/ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 67.6 хувь нь дэмжиж Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг СЕХ-ны саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар товлолоо. 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан бол "УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санүүжүүлэх зардлын хэмжээ 2.9 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтоолын төслийг танилцууллаа.