Улс төр
2021.07.07 09:41
8814
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй Б.Одгэрэл томилогдлоо

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай явдал гарсан. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй Б.Одгэрэл гэх залууг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар томилохоор шийдвэрлээд байна. 

Б.Одгэрэл нь өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. 

Харин С.Ариунболдыг ажлын байрны тодорхойлтод зааснаар эмч нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас үйлчлүүлэгчийн амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тул 2021.07.05-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж, оронд нь 103 эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар Д.Бат-Ундрахыг томилжээ.